Шууд Chart

СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ

2020-01-20 12:52:40

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тухай захирамжийн 1.6-д “Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг давхар эрхлэх барилгын компани, хувийн орон сууцны конторын үйл ажиллагааг таслан зогсоож, тухайн байрны оршин суугчдын бүх нийтийн хурлаас Сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, бүртгэх”, 1.7-д “Хууль бусаар байгуулагдсан Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг таслан зогсоох, Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, ажилд үнэлэлт өгөх ажлыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, ажил үйлчилгээний түвшинг сайжруулах арга хэмжээ авахыг даалгасан.

Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр нийслэлийн Захирагчийн ажлын албанаас албан даалгавар, мэдэгдэл ирүүлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамж гарган ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсэг хуралдаж захирамжийн дагуу хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ-дын нэгдсэн хурлыг зохион байгуулан, хяналт шалгалт явуулах удирдамжийг танилцуулахаар боллоо. Мөн СӨХ-тэй холбоотой оршин суугчдаас ирүүлсэн гомдол мэдээллийг нэг бүрчлэн хянан, холбогдох арга хэмжээг авч, ажил үйлчилгээний түвшинг сайжруулж ажиллах юм.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ


СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ   
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Usanbolor [127.0.0.xxx] 2020-02-22 14:54
Suhiin tseverlegch nar mash baga tsalin avch bn.
Zochin [127.0.0.xxx] 2020-01-22 15:23
Chingeltei duuregt hiih biz dee irgediin ugee sonsdoggui SUH bgaad yadgin be
Зочин [127.0.0.xxx] 2020-01-20 23:38
Tegneerdee zarim soh arai l bna shuu

Бидэнтэй нэгдээрэй