Шууд Chart

Оторчид сайхан өвөлжиж байна

2020-01-22 13:57:51

Өмнөговь аймгийн хэмжээнд Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас хил залгаа сумдын 135 өрхийн 118,3 мянган толгой мал отор нүүдлээр орж ирсэн. Дундговь аймгаас 75 өрхийн 71536 толгой мал, Өвөрхангай аймгаас 41 өрхийн 38301 толгой мал, Баянхонгор аймгаас 19 өрхийн 8420 мал орж ирсэн өвөлжиж байна. 

Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүс уулзалт хийлээ. Цогтцэций сумын Билгэх багийн нутагт Дундговь, Өвөрхангай аймгаас 45 өрхийн 36,9 мян толгой мал орж ирсэн өвөлжиж байна, энэ асуудлаар орон нутгийн малчдын эрх ашгийг хөндөхгүйгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2003 оны тогтоолоор батлагдсан сум дундын отрын бүс болох Далангийн зоо, Нураач, Төлгийн тал, Бунхант зэрэг газарт отроор орж ирсэн өрх айлыг оруулах асуудлаар хэлэлцлээ.

Отроор орж ирсэн малчдын усан хангамжийг шийдвэрлэх асуудлаар Засгийн газрын 419 дүгээр тогтоолд заасан дагуу хүсэлтийг ХХААХҮ-ийн сайдад уламжилсан. Отроор орж ирсэн малчид отроор сайхан өвөлжиж байгаа, орон нутаг, сум, багийн удирдлага, малчдад баярлаж байгаагаа илэрхийлж байлаа.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


Оторчид сайхан өвөлжиж байна   
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй