Шууд Chart

Сантын дотуур байрыг засах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

2020-01-22 14:16:33

Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах" буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Өвөрхангай аймгийн Сант сумын сургуулийн дотуур байрны засварын төсөлд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Кобаяши Хироюки, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Сантын сургуулийн дотуур байр 40 жилийн өмнө баригдсан бөгөөд дорвитой их засвар хийж байгаагүйн улмаас дээврээс нь дусаал гоождог, хаалга цонх нь элэгдэж эвдэрсэн. Хамгийн гол нь цахилгааны монтаж муудсанаас гал гарах эрсдэл өндөр зэрэг нөхцөл байдлыг Элчин сайд, Суурин төлөөлөгчийн түвшинд танилцуулж, энэ чиглэлийн уулзалтыг хэд хэдэн удаа хийсний үр дүн гарч "Өвсний үндэс" хөтөлбөрөөс санхүүжүүлэхээр болсныг оны өмнө надад дуулгасан. Тэр дагуу өнөөдөр Элчин сайдтай Сантын сургуулийн дотуур байрны засварын төслийн гэрээг байгууллаа.

Сант сумын хувьд энэ онд улсын төсвөөр бага сургуулийн барилга шинээр барина, дотуур байрандаа их засвар хийхээр ирэх хичээлийн жилээс малчдын хүүхдүүдийг дотуур байраар бүрэн хангаж тав тухтай амьдруулах, тохилог орчинд сургах бүх боломж бүрдэх юм. 

 

 


Сантын дотуур байрыг засах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа   
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй