Шууд Chart

Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд камерын оператораар ажиллаж, гэмт хэрэг илрүүлжээ

2020-01-22 15:33:35

Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 111 дүгээр тогтоол, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахаас гадна хяналтын камерын ашиглалт болон илрүүлсэн хэрэг, зөрчлийн тоо өсчээ.

Тодруулбал, Хяналтын камераар 242 зөрчил илрүүлэн хэв журам, замын цагдаагийн эргүүл, постуудад зарлан мэдээлж, зөрчил гаргасан 191 иргэдэд 2.635.000 төгрөгийн торгууль оногдуулан, 51 зөрчлийг газар дээр нь засуулан сануулж, иргэдээс ирүүлсэн 13 хүсэлтийн дагуу камерын бичлэг шүүж, дөрвөн тээврийн хэрэгслийн дугаарыг илрүүлэн, гээгдүүлсэн хоёр гар утас, эд зүйлсийг олж өгснөөс гадна хоёр гэмт хэргийг камерын тусламжтай илрүүлжээ.

Үүнээс гадна тус Цагдаагийн газар цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зарласан сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцэж, Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцан амжилттай төгсөж нөөцөд бүртгэгдсэн иргэдийг олон нийтийн цагдаагаар ажиллуулж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд камерын оператораар ажиллаж, гэмт хэрэг илрүүлжээ  
Үзсэн: 254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй