Шууд Chart

“Налайх Бизон” цувралыг тэргүүлж эхэллээ

2020-01-24 11:39:14

Үндэсний лигийн дэд хэсэгт өрсөлдсөн 12 багаас шилдэг дөрвөн баг тунаж үлдээд байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Үндэсний лигийн дэд хэсгийн “шилдэг дөрвөн”-ийн тулаан уржигдар эхэллээ.

Тус тоглолт эхнээсээ л өгөө аваатай маш сонирхолтой болж, хоёр баг дөрвөн үеийн турш тэнцүүхэн өрсөлдсөн. Ийн эцсийн мөчид оноо 100-100 харьцаатай тэнцэхэд “Налайх Бизон” багийн тоглогч  Ш.Мөнх-Эрдэнэ довтолгоогоо амжилттай болгосноор тэргүүлэл тус багт очсон юм. Харин сүүлийн таван секундэд Хэнтий аймгийн баг довтолгоо хийсэн ч бөмбөгөө алдсанаар 100-102 харьцаатай “Налайх Бизон” баг хожлоо.

Дээрх тоглолтыг тоглолтод “Налайх Бизон” багийн тоглогч  Ш.Мөнх-Эрдэнэ 22, Б.Очир-Эрдэнэ 20 оноо авч тэргүүлсэн бол шилдэг тоглогчоор 18 оноо, 23 самбар, зургаан хаалт хийсэн Ө.Мөнхбаяр тодорсон. Харин Хэнтий аймгийн багаас улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” Н.Шижирбат 18 оноо авснаар багаа тэргүүлжээ.



















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Налайх Бизон” цувралыг тэргүүлж эхэллээ  
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй