Шууд Chart

Гадаадын жирэмсэн эхчүүд АНУ-ын хилээр нэвтрэх боломж улам хязгаарлагдана

2020-01-24 15:26:18

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын орны жирэмсэн эхчүүдийн Америкийн хилээр нэвтрэх боломжийг улам хязгаарлах арга хэмжээг авч эхлээд байна. Америкт очиж хүүхдээ төрүүлэхийг зорьж байгаа эхчүүдэд виз олгохгүй байх үүрэг даалгаврыг элчин сайдын яамддаа өгчээ.

Дэлхийн дахины хэмжээнд олон мянган эмэгтэйчүүд АНУ-д очих хүүхдээ төрүүлэхийг зорьдог байна. Гадаад орны эмэгтэй АНУ-д хүүхдээ төрүүлсэн тохиолдолд шинээр мэндэлсэн хүүхдэд Америкийн иргэншил олгох үүд хаалга нээгддэг. Харин ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас визний журамдаа өөрчлөлт оруулаад байна. 1-р сарын 24 буюу өнөөдрөөс мөрдөгдөж байгаа энэхүү журмаар АНУ-д очиж хүүхдээ төрүүлэхийг хүсч буй эхчүүдэд виз олгохоос татгалзах  ёстойг онцолжээ.

Ингэснээр АНУ-д түр хугацаагаар нэвтрэх эрх болох Б-1/Б-2 виз бие давхар эмэгтэйчүүдэд хүртээлгүй болоод байна. Гэхдээ энэ журам 40 орчим орны иргэдэд хамааралгүй гэж мэдээлсний дотор ихэнх нь Европын орнууд байгаа юм. Гадаад улс дахь Америкийн Элчин сайд болон дипломат төлөөлөгчийн газар визэд орж байгааг эмэгтэйчүүдээс бие давхар эсэхийг нь шууд асууж болохгүй гэдгийг журманд тусгажээ. Гэхдээ виз мэдүүлэгчийн мэдээлэл хардлага төрүүлсэн тохиолдолд элчингийн ажилчид татгалзсан хариулт өгөх юм.

Сонирхуулахад, АНУ-д эмчилгээний шугамаар зорчиж буй иргэд ямар эмнэлэгт үзүүлэх гэж байгаа, эрүүл мэндийн зардлыг хэрхэн төлөх талаарх бүх мэдээллийг нарийн бүрдүүлж өгөх ёстой болжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гадаадын жирэмсэн эхчүүд АНУ-ын хилээр нэвтрэх боломж улам хязгаарлагдана  
Үзсэн: 390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй