Шууд Chart

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлэх болзлоо хангалаа

2020-01-24 15:50:06

Мэргэжлийн сүмо бөхийн жюүрёо зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлэх болзлоо хангалаа.

Тэрбээр өнөөдөр Котоновакатай барилдаж давснаар 13 дахь даваагаа авч, сүүлийн хоёр өдрийн барилдаанаас үл хамаарч энэхүү болзлыг биелүүлсэн юм.

Гэхдээ сүүлчийн хоёр өдөр өвдөг шороодохгүй байх юм бол ирэх башёд дээд зиндаанд дэвших боломжтой болно.

Цагтаа озэки цолтой байсан тэрбээр бэртлийн улмаас 2017 оны есдүгээр сард арслан цолоо алдаж, 2018 онд маэгашира болоод, тавдугаар сард жюүрёогоос макүшитад хүрч, банцүкэ нь жонидан хүртэл унасан.

Тэрүнофүжигийн сүүлийн  6 башё

2019 оны 3-р сар жонидан-48  7-0

2019 оны 5-р сар Санданмэ-49  6-1

2019 оны 7-р сар Макүшита-59  6-1

2019 оны 9-р сар Макүшита-27  5-0

2019 оны 11 сар Макүшита-10 7-0 түрүү

2020 оны 1-р сар Жюүрёо-13 13-0

Монгол бөхчүүд

Жюүрёо

Б-1 Чиёошёома Г.Мөнхсайхан 6-7

Б-4 Миторюү Б.Төрболд 6-7

Б-5 Дайшёохо Ч.Шижирбаяр 9-4

З-7 Ичиножёо А.Ичинноров 5-8

З-9 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 8-5

Б-13 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13-0

З-14 Хоошёорюү С.Бямбасүрэн 8-5

Б-14 Сакигакэ Я.Баттүшиг 5-8

Макүшита

Б-10 Гоочёозан Д.Ууганбаатар 1-2-3

З-11 Сэйро А.Өнөболд 2-4

Б-15 Кёкүсоотэн Э.Энхманлай 3-4

Б-24 Кагамио Б.Нанжид 2-4

З-36 Саданохикари Д.Наранцогт 2-5

Б-48 Араваши Э.Дөлгөөн зодог тайлсан

Санданмэ

З-43 Ёошёояма Б.Анхбаяр 4-2

Б-55 Хокүтэнкай Г.Сүхбат 4-2

З-75 Дайтэнма Н.Чинзориг 4-2

Жонокүчи

Б-25 Дэванорюү Т.Тэмүүлэн 5-1

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлэх болзлоо хангалаа  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-24 16:05

Бидэнтэй нэгдээрэй