Шууд Chart

ОУХМ Б.Шоовдор таван жилийн дараа дахин аваргалав

2020-01-25 10:34:03

Иван Ярыгиний нэрэмжит тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор Монголын багийн хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирлаа.

Тэрбээр тэгшитгэлд Беларусийн Анастасия Гучок, 1/4 шигшээд ОХУ-ын Валерия Дондупова, хагас шигшээд Казахстаны Мадина Бакбергенова, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Хадижат Муртузалиеваг ялснаар тус тэмцээний хошой аварга болов. Б.Шоовдор одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд Красноярскийн дэвжээнд аваргалж байсан бөгөөд хоёр болон түүнээс дээш түрүүлсэн Монголын гурав тамирчин болж байна. Үүнээс өмнө нь гавьяат тамирчин П.Орхон гурав (2016, 2017, 2018 он), Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хоёр удаа (2015, 2019) түрүүлж байв. 


ОУХМ Б.Шоовдор таван жилийн дараа дахин аваргалав   
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй