Шууд Chart

БНСУ-д хурдны замын хураамж төлөхгүй

2020-01-25 17:21:27

БНСУ-д Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020 оны нэгдүгээр сарын 24-ний 00:00 цагаас 2020 оны нэгдүгээр 26-ны 24:00 цаг хүртэл хурдны замын хураамжийг үнэ төлбөргүй болгожээ. Ингэснээр иргэд хөдөө орон нутагт байдаг аав, ээждээ очиж золгохдоо замын хураамж төлөхгүйгээр яваад ирэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд нийтийн тээвэр уртасгасан цагаар буюу шөнийн 02:00 цаг хүртэл үйлчилгээнд явах юм байна. 

Э.Ижилболд


БНСУ-д хурдны замын хураамж төлөхгүй   
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй