Шууд Chart

Шуурхай мэдээ: БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 иргэнээ ойрын хугацаанд татаж авна

2020-01-26 13:51:14

Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдан шийдвэр гаргалаа. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон холбогдох сайд нар мэдээлэл хийв. Эрсдэл өндөр байгаа учир их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон олон улсын хүүхдийн “Найрамдал” төв-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл зогсоосон байна.

Мөн хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг даваа гарагаас хязгаарлахаар боллоо. Үүнд төмөр зам болон агаарын тээврийн салбар хамаарахгүй юм. БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 иргэнээ ойрын хугацаанд татаж авахаар болжээ. Олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон бөгөөд үүнд сургалтын төвүүд, жолооны дамжаа ч багтаж байна.  

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, халуун хэмжих багаж хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэмэлт цалин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг худалдан авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны 12.00 цагийн байдлаар коронавируст халдвараар 1965 хүн өвчилсөн байсан  бол цаг гаруйн дараа 2001 болж нэмэгдэж 56 хүн нас бараад байна. Иргэд гараа тогтмол савандаж угаах, амны хаалт заавал зүүх, өвчлөл гарсан улсад зорчихгүй байх нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг Эрүүл мэндийн яам зөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Шуурхай мэдээ: БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 иргэнээ ойрын хугацаанд татаж авна  
Үзсэн: 2833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 21:56
yamar sonin shiidver ve.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 21:44
Төмөр зам, агаарын тээврээ ч гэсэн хаах хэрэгтэй л дээ. Хойд хилийг ч бас хаамаар юмаа. Би ганцхан урд хилийг хаалаа гэж ойлгоод байгаа. Буруу ойлгосон уу, үгүй юу.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 19:07
яг голомтод байгаа хүмүүсийг авчирна гэхээр маш эрсдэлтэй юм бишүү. хэрвээ авчирахаар бол тусгаарлаж японоос тоног тѳхѳѳрѳмж ирэхээр шинжилгээ оношлогоо хийгээд бусдаас тусгаарлах хэрэгтэй. манай шиг ядуу буурай оронд хүн ам цѳѳн оронд энэ ѳвчин орж ирвэл тэгээд гүйцээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 19:04
Ямар хачин юм бэ, яахаараа галт тэрэг онгоцоор халдвар орж ирэхгүй гээд хилээ хаахгүй бна вэ? YU VE YU VE YU VE!!!
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 19:01
сонирхолтой
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 16:16
Яг голомтон дотор бга хүмүүсийг оруулж ирнэ гэхээр аймшигтай санагдаж бна хөл хорио тогтоосон газраас 1.2 биш 20-30р нь хүн авч ирэх гээд бдг нь юу вэ вирус нь далд үедээ бга хүмүүс орж ирээд тархвал яах вэ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 14:34
Энэ хатгалгаа гэж нэрлэж байгаа ч амьсгалаар дамждаг ТАХАЛ юм шүү. Халдварын голомтоос хэн ч байсан гаргаж эрүүл хүмүүсрүү оруулгна гэдэг юу гэсэн үг вэ!!!
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 14:27
Тэр хүмүүсийг наашина татаж яахнав тэнд байг
T [127.0.0.xxx] 2020-01-26 14:02
Hol horison gazraas gargaj avna geed suuj baidag mon ch sonin shiidver yum daa. Yu ch gej helhev, mongol hun bolhoor virus haldaagui gej bodood baigaamu haashaa yum

Бидэнтэй нэгдээрэй