Шууд Chart

Гадаадад байгаа монгол иргэдийн анхааралд...

2020-01-27 17:29:44

2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар БНХАУ-ын 30 гаруй муж, хотод 2800 гаруй хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авснаас 81 хүн нас бараад байгаагаас гадна тархалт хурдацтай нэмэгдэж, Хонгконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Вьетнам, Сингапур, Непал, Франц, Австрали зэрэг улсад корона вирусын халдвар авсан тохиолдол илрээд байна.

Иймд хилийн чанадад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж байгаа монгол иргэдийг өөрт ойр байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх эсвэл https://citizen.gov.mn холбоосоор цахим бүртгэлд хамрагдахыг ГХЯ-наас уриалж байна.

Ийнхүү бүртгэлд хамрагдсанаар байгалийн гамшиг, халдварт өвчний дэгдэлт зэрэг онц байдал үүссэн тохиолдолд та бүхний эрх ашгийг шуурхай хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг болон бусад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР
2020 оны 1-р сарын 27


Гадаадад байгаа монгол иргэдийн анхааралд...   
Үзсэн: 1718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй