Шууд Chart

Л.Нарангэрэл “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дууг ээжтэйгээ хамтарч дуулаад 22 жил болжээ

2020-02-13 12:11:39

Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэгийн охин Л.Нарангэрэл “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дуугаа ээжтэйгээ дуулаад 22 дахь жилтэйгээ золгож байна.

Уг дууг тэрбээр 22 жилийн өмнө ээжийнхээ “Мөнхөд эгшиглэх дуун” тоглолтыг МҮЭСТО-д болоход анх удаа үзэгчдэд хүргэж байжээ.

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн уугуул Ц.Чулуунэцэг хоёр төрсөн дүү Ц.Туяацэцэг, Ц.Отгонцэцэг нартайгаа хамтарч уран бүтээл хийдгийг уншигч та санаж буй биз ээ.

Тэгвэл удам залгасан дуучин охин Л.Нарангэрэл нь урлаг судлаач, хөөмийч, МУСТА С.Загд-Очиртой гэр бүл болж, өдгөө уран бүтээлээ үргэлжлүүлсээр авай.

Тэд хамгийн сүүлд “Ханийн жаргал” нэртэй кино концерт хийжээ. Үүнд орсон таван дуундаа их л нарийн сонголт хийж, утга агуулгад нь анхаарсан нь анзаарагдана.

Тодруулбал, залуучууд хэн хэнээ олж, хайр сэтгэлээ холбож буй сэдэвтэй дуугаар эхлүүлсэн бол дараа нь заяа тавилангаа нийлүүлж, бүлж нэмснээр хорвоогийн сайхныг ханийн сайнаар угтаж байдгийг илтгэн төгсгөжээ.

Л.Нарангэрэл нь СУИС-ийг 2009 онд Монгол Улсын ардын жүжигчин А.Долгорын удирдлага дор төгссөн бол С.Загд-Очир МУИС-ийг 2005 онд урлаг судлаач мэргэжлээр дүүргэж, 2012 онд магистр хамгаалж, өдгөө СУИС-д багшилж байна.  

С.Загд-Очирыг уран бүтээлчид “Монгол хөөмэйн урлагийг хөгжүүлэхийн төлөө их ажил хийж байгаа” гэдэг юм билээ. Үүний нэг жишээ нь яг одоо АНУ-ын Вашингтон хотын Конгрессийн номын сард болж буй арга хэмжээнд Монгол хөөмэйн талаар илтгэл тавьж байна.  

Уг арга хэмжээнд СУИС-аас олон хүн оролцож байгаа бөгөөд уртын дуу, бий биелгээ, хөөмэй зэрэг үндэсний урлагийн талаар бусад орны уран бүтээлчидтэй мэдээлэл солилцож буй.

Харин Л.Нарангэрэл хамгийн сүүлд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын аялгуу, яруу найрагч Б.Болорцэрэнгийн шүлэг “Дүүрэн итгэл”, хөгжмийн зохиолч Сайнтөмөрийн ая, яруу найрагч Ш.Жаргалсайханы шүлэг “Домгийн далай Дундговь” дууг дуулжээ. Энэхүү бүтээлийг тэрбээр Дундговь нутгийнхаа залуу уран бүтээлчидтэй хамтарсан гэнэ.

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Нарангэрэл “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дууг ээжтэйгээ хамтарч дуулаад 22 жил болжээ   
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
L.Narangerel [127.0.0.xxx] 2020-02-14 12:20
Amidaadaa uran buteeliin unduruus undur amjilt husie. Turiin ordond Mongol ulsiin erunhiilugchees mur zeregtsen Aldart ehiin odongoo hamt avch baisan egch ni mend devshuulj bna. Nudend dulaahan saihan hariltsaatai uzesgelentei tsaanaa l erhemseg duu baisan. Amjilt husie
Зочин [127.0.0.xxx] 2020-02-14 09:17
Сайхан дуу шүү та нартаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2020-02-13 23:58
Ta nartaa uran buteeliin ondroos ondor amjilt husii

Бидэнтэй нэгдээрэй