Шууд Chart

Коронавирусний тархалт багатай бүс нутгийн компаниудыг бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхийг хүсчээ

2020-02-13 16:59:41

БНХАУ-ын дарга Ши Жинпинь Хятадын коммунист намын эрх барих дээд байгууллага болох намын Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны хурал дээр үг хэлсэн байна. Энэ үеэр  тэрээр Хятадын төрийн бүх шатны байгууллагыг шинэ коронавирусний эсрэг тэмцлээ улам чангатгахыг хүсчээ. Мөн Ши Жинпинь энэ аюулт вирусний тархалт багатай бүс нутаг дахь компани, аж ахуй нэгжийг бизнесийн үйл ажиллагаагаа ахин эхлүүлэхийг  уриалжээ.

Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын хорооны уулзалт лхагва гарагт болсон байна. Уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жинпинь ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь  Коммунист намын  нэн тэргүүний зорилт  гэдгийг онцолж, Хятадын улс төрийн бүхий шатны байгууллагыг  улам ч шаргуу ажиллахыг уриалжээ. Мөн эмчилгээний чанарыг илүү сайжруулж,  COVID-19 вирусний халдвар авсан өвчтөнүүдийн эдгэрэлтийг түвшинг нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллах нь туйлаас чухал байгааг мөн цохон тэмдэглэжээ. Үүнээс гадна  Хятадын дарга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлуудыг  орхигдуулж болохгүй гэдгийг хэлсэн байна. Тэрээр COVID-19 вирусний тархалт багатай  бүс нутгийн компаниудын бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэх нь эдийн засгийн хор хохирлыг барагдуулахад чухал гэдгийг хэлжээ. Уулзалтаар Хятадын удирдагчид дотоодын эрэлтийг нэмэгдүүлж, хувийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, гадаадын компаниудад аль болохоор богино хугацаанд үйл ажиллагаагаа ахин эхлүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг онцорлжээ

Мөн татварыг уян хатан болгох замаар  бизнесийн үйл ажиллагааг дэмжих асуудал дээр санал нэгдсэнээс гадна ажлын байрыг бууруулахгүй байхын тулд бусад дэмжлэг, туслалцааг төрөөс үзүүлэхээр болжээ.  Энэ хооронд санхүүгийн шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлт 1-р сараас 3-р сарын хооронд буюу 2020 оны эхний улиралд 4 хувь болон  буурна гэж урьдчилан тооцоолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Коронавирусний тархалт багатай бүс нутгийн компаниудыг бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхийг хүсчээ  
Үзсэн: 3262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй