Шууд Chart

Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй

2020-02-14 12:38:08

Улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн энэ үед иргэд халдвараас сэргийлэхийн тулд иргэдийг амны хаалт тогтмол зүүхийг анхааруулсаар байна.

Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийтийн тээврээр амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэх шаардлага тавих тухай албан бичгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдэд хүргүүлжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид өнөө өглөөний 08.00 цагийн орчимд шалгалт явуулахад “Сэлх-Ард кино театр” чиглэлийн автобусаар зорчигчдын бараг тал нь амны хаалтгүй явж байжээ. “Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй” хэмээн шаардлага тавьсан ч ажил, албандаа яарч яваа иргэд бухимдан эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Мэргэжлийн хяналтын газраас өгсөн шаардлагын дагуу нийтийн эрүүл мэндийн төлөө цаашид амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй хэмээн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид анхааруулж байна. 



Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй  
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Mel gaihav [127.0.0.xxx] 2020-02-14 17:23
Olon niitiin tuluu geel sanaachlaga garhaar dandaa mushigan guivuuldag harluuldag eserguutsdeg tarihnii turaaltai garuud ym bichihee bolchih.......... buzariin garuud bhiin maa...... magadgui Teneg tolgoi chinii huvia hicheesen har amiig chini avrah ch ym biluu hen medlee... irgen hun uurtuu archaatai baij uurtuu yadaj mask avaad zuuchih heregtei.......... ym bolgoniig tengerees harhaa bolimoor ymaa
Зочин [127.0.0.xxx] 2020-02-14 16:35
jolooch nar ni tamhi tatahaa bolivol taarna
Зочин [127.0.0.xxx] 2020-02-14 16:20
Тэр маск нь гадуур олдохгүй олдсонч арайл үнэтэй байгаа юм бишүү. Маскаа ахуйхан үйлдвэрлэж үнэ өртөгийгнь багасгах хэрэгтэйшдээ .
Зочин [127.0.0.xxx] 2020-02-15 11:11
Оёод зүү. Ядаж автобус руу оруулна.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-14 16:35
uursduu hiigeed ch bolov zuugeech de uuriinhuu tuluu
Hvn bvr hicheeh heregtei [127.0.0.xxx] 2020-02-14 14:16
Enehvv owchnoos hvn bvr l chadhaaraa l uirdchilan sergiileh heregtei. Amnii haalt zvvh ni ooriigoo, bolon orooliig hamgaalj bga zvil bolhoor hvn bvr zvvh ni zow. Ene yostoi zow shiidwer garsan bna.

Бидэнтэй нэгдээрэй