Шууд Chart

Японы засгийн газар коронавирусний эсрэг тэмцэлд 136 сая ам.долларыг зарцуулахаар баталлаа

2020-02-14 14:24:52

Хятадаас гадна шинэ коронавирусний халдвар хамгийн ихээр бүртгэгдэж байгаа орнуудын нэг нь Япон болоод байна. Тус улсын Яокохама далайн боомтод байрлаж байгаа Diamond Princess аяллын усан онгоцны 175 зорчигчоос COVID-19 илэрснээс гадна Японы бусад бүс нутагт 30 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Харин тус улсын засгийн газар 136 сая ам.долларыг энэ аюулт вирусний тархалттай тэмцэхэд зарцуулахаар батлаад байна.

Японы засгийн газрын батлаад байгаа коронавирусний эсрэг 136 сая ам.долларын багцын зарим хэсгийг COVID-19 вирусийг эмчлэх вакциныг гарган авах болон энэ үхлийн аюулт вирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд зарцуулах юм. Японы ерөнхий сайд Абэ Шинзо болон түүний засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ пүрэв гарагт хурал хийж, яаралтай тусламжийн төлөвлөгөөг баталжээ. Японы засгийн газраас  шинэ коронавирусний халдвар илэрсэн мужуудад нэмэлт санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээс гадна  хувийн компани, байгууллагуудтай  хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах юм. Үүнд шинэ коронвирусний эсрэг эм, вакциныг гарган авах болон COVID-19-ээс  урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үзлэг, болон эмчилгээг сайжруулах зэрэгт хувийн аж ахуй нэгж, компаниудыг татан оролцуулах юм. 

Үүнээс гадна Японы засгийн газрын батлаад 136 сая ам.долларын тусламжийн багцаас зарим хөрөнгийг бичил бизнес, тэр дундаа аяллын компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд олгохоор болсон байна. Шинэ коронавирусний тархалтын улмаас санхүүгийн хохирол амсаж, үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод байгаа компаниудад ийнхүү Японы засгийн газар гар сунган  тусалж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы засгийн газар коронавирусний эсрэг тэмцэлд 136 сая ам.долларыг зарцуулахаар баталлаа  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй