Шууд Chart

Нийт 27 838 иргэн азтан боллоо

2020-02-17 08:40:03

Өчигдөр буюу 2020 оны  02 дугаар сарын 16-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 02 дугаар сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27,974,634 баримт  хамрагдсанаас: 

5 сая төгрөгийн 1

3 сая төгрөгийн 21

1 сая  төгрөгийн 232

100 мянган төгрөгийн 2500

30 мянган төгрөгийн  25084 баримт тохиролд таарч, нийт 27,838 иргэн азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 31449394. 

Супер азтан тодорлоо. Супер сугалааны дугаар 32333518. 


Нийт 27 838 иргэн азтан боллоо  
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй