Шууд Chart

НАТО: ОХУ-тай идэвхтэй, ил тод яриа хэлэлцээ хийж байна

2020-02-18 10:21:54

Умард Атлантын эвсэл ОХУ-тай идэвхтэй  ил тод  яриа хэлэлцээ хийж байгааг тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенберг мэдэгдсэн байна. Тэрээр Ле Фигаро сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр ийнхүү мэдэгдсэн  байна. Тодруулбал, НАТО ОХУ-ын яриа хэлэлцээний үеэр зэвсэглэлд хяналт тавих, эрсдэлүүдийг бууруулах зэрэг сэдвийг хөндөж  хэлэлцэж байгааг тэрээр онцолсон  байна.

Мөн  НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ  бага дунд  тусгалын   пуужин устгах  тухай гэрээг  зөрчсөн  ч  илэн далангүй  яриа хэлэлцээ хийж байгаагаа баталсан  байна. Түүнчлэн НАТО гийн гишүүн орнууд нэгдсэн байр  суурьтай байж нэг  дуугаар  ярих ёстойг  энэ үеэрээ  онцолсон.

Иенс Столтенберг Мюнхений аюулгүй байдлын асуудлаарх бага хурал дээр хэлсэн үгэндээ НАТО ОХУ-ыг тогтоон барих  бодлогоо үргэлжлүүлж хориг арга хэмжээ  авахыг  дэмжиж байгаа ч харилцаагаа сайжруулна гэдэгт  найдаж  байгаагаа илэрхийлсэн  юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО: ОХУ-тай идэвхтэй, ил тод яриа хэлэлцээ хийж байна  
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй