Шууд Chart

Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын аудит хийж байна

2020-02-18 12:23:37

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016), Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO 45001  олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 Энэ хүрээнд “MonCertf” ХХК-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компанийн тэргүүлэх болон ахлах зөвлөх, аудиторууд байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, олон улсын стандартын баталгаажилтын I шатны аудитын шалгалтыг хийж байна гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.


Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын аудит хийж байна  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй