Шууд Chart

Эминэмийн “Rap God” видео клипийг “Youtube”- ээр нэг тэрбум хүн үзжээ

2020-02-19 12:55:55

Америкийн рэппер, дуу зохиогч, жүжигчин гээд тал бүрийн авьяастай Эминэмийн "Rap God" дууны албан ёсны бичлэг 2013 онд анх Youtube-д тавигдсан аж. Тэгвэл  анх youtube-д байршуулснаас хойш 6 жил гаруй хугацааны дараа энэ клипийг үзэгчдийн тоо тэрбумд хүрч байгаа нь энэ юм. Өдгөө 47 настай Эминэмийн гурав дахь видео клип youtube-д тэрбум үзэгчтэй болоод байгаа нь энэ юм.

Үүнээс өмнө түүний youtube-д байршсан Not Afraid"” болон Love the Way You Lie" гэсэн хоёр дууны видеог үзэгчдийн тоо тэрбумд хүрсэн юм. Сонирхуулахад, Өмнөд Солонгосын хөгжимчин Пак Чэн Саны "Gangnam Style" YouTube-д хамгийн анх тэрбум үзэгчтэй болж байсан видео клип юм. 2012 онд YouTube-д тавигдсан энэхүү видео клипийг үзэгчдийг тоо одоогоор 3.5 тэрбумд хүрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эминэмийн “Rap God” видео клипийг “Youtube”- ээр нэг тэрбум хүн үзжээ   
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй