Шууд Chart

Иргэд хувьцааны дансаа онлайнаар нээж, шалгах боломжтой

2020-02-21 14:21:34

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оны ашгаасаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг  хуваарилах шийдвэр гаргаснаа өнгөрсөн даваа гарагт /02.17-ны өдөр/  зарласан. Энэ мэдээлэл цацагдснаас хойш дөрөв хоногийн хугацаанд 99 мянга гаруй иргэн хувьцааны тоогоо шалгаж, 59 мянган иргэн шинээр хувьцааны данс нээлгэж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн аппликейшнийг 84 мянган хэрэглэгч гар утсандаа шинээр татаж авчээ. Мөн брокерийн компаниудад хандан үйлчлүүлэх иргэдийн тоо нэлээд нэмэгдсэн байна. Корона вирусийн халдвар дэгдэн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед иргэд заавал “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон брокерийн компаниудад очихгүйгээр хэрэгтэй мэдээллээ авах, онлайнаар дансаа шалгах, нээх боломжтойг өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг санууллаа. Ногдол ашиг олгох хүртэл хугацаанд тус компаниас даваа гараг бүрийн 13 цагт мэдээлэл хийж байхаар болсон. Ирэх даваа гарагт цагаан сарын шинийн нэгэн таарч байгаа учраас өнөөдөр мэдээллээ хийлээ.       
 
Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 28 тоот Ногдол ашиг тараах ажиллагааны тухай тогтоолын дагуу ҮЦТХТ-өөр /Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв/ дамжуулан ногдол ашгийг хуваарилна. Иргэд данс нээлгэсэн брокерийн компаниудтайгаа холбогдож бүртгэлээ баталгаажуулж, байнгын ашигладаг арилжааны банкны дансаараа ногдол ашгаа авах юм. Алслагдсан хөдөө орон нутагт Төрийн банкны салбар төвүүдээр дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. 2,511,000 хувьцаа эзэмшигчдэд  ногдол ашиг хуваарилах үйл ажиллагааг  хамгийн хялбар, цаг хугацаа, явдал чирэгдэл учруулахгүйгээр зохион байгуулахад анхаарч байгааг Б.Ганхуяг захирал хэллээ. Мөн тэрээр ногдол ашиг бол төсөв биш, бэлэн мөнгө тараалт ч биш, хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд очиж буй ашиг гэдгийг сануулсан юм.  
 
Хэвлэлийн хуралд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг, “Гэрэгэ систем” компанийн захирал Ц.Эрдэнэбаяр,  Бумбат Алтай” брокерийн компанийн ТУЗ-ийн дарга Ш.Батжаргал нар оролцож, ногдол ашиг олгох үйл явц болон хувьцааны данс нээх онлайн үйлчилгээ, шинэ технологийн талаар танилцууллаа. 
 
Ногдол ашигтай холбоотой мэдээллийг албан ёсны эх сурвалжаас буюу www.ett.mn вэб сайт болон “Эрдэнэс-Тавантолгой” пэйж хуудас, аппликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай дугаарын утсаар авах боломжтой. 
 
Иргэдийн хувьцааны тоо ширхэг, ногдол ашгийн хэмжээ:
Хувьцааны тоо ширхэг Нэгж хувьцааны ногдол ашиг Ногдол ашиг Шалтгаан
1 222 90₮ 19980₮ 2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300.426 төгрөг авсан иргэд
2 329 90₮ 29610₮ 2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” хөтөлбөрөөр 200.595 төгрөг авсан иргэд
3 419 90₮ 37710₮ 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8.040 төгрөг, 2010-2011онд сургалтын төлбөр хэлбэрээр 500.000 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100.764 төгрөг авсан иргэд
4 436 90₮ 39240₮ 2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100.764 төгрөг авсан иргэд
5 527 90₮ 47430₮ 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8.040 төгрөг, 2010-2011онд сургалтын төлбөр хэлбэрээр 500.000 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд
6 536 90₮ 48240₮ 2010-2011онд сургалтын төлбөр хэлбэрээр 500.000 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд
7 544 90₮ 48960₮ 2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд
8 741 90₮ 66690₮ 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8.040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300.426 төгрөг авсан иргэд
9 750 90₮ 67500₮ “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300.426 төгрөг авсан иргэд
10 848 90₮ 76320₮ 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8.040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200.595 төгрөг авсан иргэд
11 857 90₮ 77130₮ “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200.595 төгрөг авсан иргэд
12 955 90₮ 85950₮ 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8.040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100.764 төгрөг авсан иргэд
13 964 90₮ 86760 “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100.764 төгрөг авсан иргэд
14 1063 90₮ 95670₮ 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8.040 төгрөгийн хувь хишиг хүртсэн иргэд
15 1072 90₮ 96480₮ Хувьцаа нь бүтэн байгаа иргэд
 
Иргэдийн бүртгэл, үнэт цаасны данс нээлгэсэн байдал:
 
Үнэт цаасны данс шинээр нээлгэсэн иргэдийн тоо
 
1 2013 онд 8952
2 2014 онд 10452
3 2015 онд 19593
4 2016 онд 80876
5 2017 онд 19334
6 2018 онд 398081
7 2019 онд 484322
  Нийт 1,807,898
 
Үнэт цаасны данс нээлгээгүй иргэдийн тоо
 
1 Насанд хүрсэн иргэн 385226
2 Насанд хүрээгүй иргэн 215136
  Нийт 600362
 
“1072 хувьцаа мэдээллийн төв” байгуулагдсанаар иргэдийн данс нээлгэсэн байдал 
 
1992 оноос 2018.05.21-нийг хүртэлх хугацаанд данс нээлгэсэн иргэдийн тоо 925495
2018.05.21-ний өрөөс 2019 оны III улирлын байдлаар шинээр данс нээлгэсэн иргэдийн тоо 882403

 Эх сурвалж: Эрдэнэс Таван Толгой ХХК


Иргэд хувьцааны дансаа онлайнаар нээж, шалгах боломжтой  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй