Шууд Chart

Төв аймаг 2018-2019 онд 24 өрхийг түрээсийн орон сууцанд хамруулжээ

2020-02-21 15:59:07

Төв аймгийн ИХТ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар Түрээсийн орон сууцны журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан 12 өрхөд “Батламж” гардууллаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 05 тоот тогтоолоор Түрээсийн орон сууцны журмыг батлан энэ хугацаанд нийт 24 өрхийг түрээсийн орон сууцанд хамруулж байгаа юм.

Өнгөрсөн онуудад түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 200 гаруй иргэний өргөдлийг хүлээн авсан бөгөөд энэ онд Төв аймаг түрээсийн зориулалттай шинэ орон сууц барихаар төлөвлөж байгаагаа Засаг дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ онцоллоо.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ


Төв аймаг 2018-2019 онд 24 өрхийг түрээсийн орон сууцанд хамруулжээ   
Үзсэн: 193 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй