Шууд Chart

Монголчуудын уламжлалт мэргэжлийн үг

2020-02-22 13:08:04

“Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг. “Монголчуудын уламжлалт мэргэжлийн үг” сэдвээр бэлтгэнэ. “Уул уурхайн холбоотой үг” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор О.Шинэбаяртай ярилцана.

“Хөх дурсгал” булан “Эрдэнэсийн  алтан сангаас”: “Анагаах ухааны дөрвөн үндэсний нэг Увдисын үндэс – Ман аг лханатав” судрын тухай танин мэдэхүйн мэдээлэл.

“Эх хэл соёлоо дээдэлъе” буланд  МУИС-ийн багш доктор Пүрэвжанцан оролцож, “аруу, аруухан, архад, архай, архгар” зэрэг “мартагдсан монгол” үгийг тайлбарлана.

Мөн “Орчуулж болох монгол үг” буланд “артель, аспирант, аспирантур, ассамблей, астрономи” зэрэг үгийг тайлбарлана.

Нийтэлсэн: Mонголын радио

Монголчуудын уламжлалт мэргэжлийн үг   
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй