Шууд Chart

Хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно

2020-02-22 18:10:17

Улсын онцгой комисс хуралдаж, шинэ коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Сар шинийн өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөө 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан. 

Үүнд улс, хот хоорондын автобус, галт тэрэг, автомашины хөдөлгөөн бүрэн хамаарч байгаа бөгөөд иргэний нислэгийг хязгаарлахгүй юм байна. 

Мөн зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор хулгайн замаар гарч энд тэнд цасанд сууж өөрийгөө болон хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа учир хулгайн замаар зорчихгүй байхыг сануулж байна. 


Хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно   
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй