Шууд Chart

Тэгү хотоос ирсэн 6 солонгос, 18 монгол иргэнийг тусгаарлалаа

2020-02-23 23:41:45

Өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 15:55 цагт БНСУ-аас Инчеон–Улаанбаатар чиглэлийн КЕ-867 дугаартай нислэгээр Тэгү хотоос сүмийн шугамаар ирсэн 2, нэг гэр бүлийн 4, нийт зургаан солонгос иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан, ХӨСҮТ-д шилжүүллээ. 

Мөн 20:42 цагт Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ 312 дугаартай нислэгээр Тэгү хотоос ирсэн болон тус хотоор дамжсан нийт 18 монгол иргэнийг түр тусгаарлаж хоолой хөндүүрлэсэн гэх зовиуртай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, 17 иргэнийг түр тусгаарлаж хяналтад аваад байна. Бусад зорчигчдод нарийвчилсан тандалт хийж хил нэвтрүүллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага Буянт Ухаа боомтоор бүх чиглэлийн нислэгээр ирж буй зорчигчдод эрүүл мэндийн тандалт, хяналтыг хийж байгаа бөгөөд 23-24-нд шилжих шөнө Улаан-Үүд-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Нурсултан-Улаанбаатар чиглэлийн хуваарьт дөрвөн нислэг ирэх үед хяналт, тандалт хийн ажиллана. 

БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусийн өвчлөл, тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсаас ирж байгаа монгол иргэд иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлан айл хэсэхгүй, олон нийтийн газраар явахгүй байж гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах, шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ болон харъяа эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

Түүнчлэн нийт иргэд цагаан сарын баярын өдрүүдэд айл хэсэхгүй байх, орон нутагт зорчихгүй байх, мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй зөвлөмж, шийдвэрийг даган мөрдөж хоол хүнс, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаанаас шалтгаалах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 


Тэгү хотоос ирсэн 6 солонгос, 18 монгол иргэнийг тусгаарлалаа  
Үзсэн: 2593 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй