Шууд Chart

Ерөнхий сайд БНСУ-тай үйлдэж буй нислэгийн талаар арга хэмжээ авах чиглэл өглөө

2020-02-24 11:48:35

БНСУ-д коронавирусний халдвар маш богино хугацаанд тархаж, одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 763 болж өслөө. Мөн тус халдварын улмаас нас барсан хүний 7 болжээ. Өнгөрсөн шөнө гэхэд л 161 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-тай үйлдэж буй нислэгт яаралтай арга хэмжээ авах чиглэлийг Улсын онцгой комисст өглөө. Иймд Улсын онцгой комисс өнөөдөр /2020.02.24/ цаг үеийн асуудлаар 14:00 цагт хуралдахаар товложээ.


Ерөнхий сайд БНСУ-тай үйлдэж буй нислэгийн талаар арга хэмжээ авах чиглэл өглөө  
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй