Шууд Chart

Коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж

2020-02-25 09:32:59

Гараа савандаж сайтар угаах нь  коронавирусний халдвар болон олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэхийг ЭМЯ-наас зөвлөж байна. 

  • Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх
  • Халуун, бүлээн шингэн ихээр уух
  • Өглөө, оройд сод, давс, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хамар, хоолойг зайлах
  • Түүхий ус уухгүй байх
  • Олон хүн цугларсан газраар явахгүй байх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Амны хаалт хэрэглэх
  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
  • Нус цэрээ ил задгай хаяхгүй байх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Бухимдахгүй тайван байх

Коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж  
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй