Шууд Chart

Алба хаагчдын үйл ажиллагаанд саад учруулсан зарим этгээдүүдийг шалгаж байна

2020-02-25 19:32:26

Монгол Улсын Засгийн газрын 64-р тогтоол, аймгийн Засаг даргын а/33 тоот захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, аймаг, сумдаас гарах, орох иргэд болон автомашины хөдөлгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаах шийдвэр хэрэгжиж байна.

Энэ хугацаанд Хэрлэн голын гүүрний постон дээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын шаардлагыг согтууруулах ундаа хэргэлсэн үедээ эсэргүүцэж хэл амаар доромжилж үйл ажиллагаанд саад учруулсан эмэгтэй Ц, мөн өнөөдөр 13 цагийн үед согтууруулах ундаа хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлаж байгаа постоор гарах гэж оролдсон Б нарын зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу Цагдаа, Онцгой байдлын газрын алба хаагчид шалгаж байна.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР


Алба хаагчдын үйл ажиллагаанд саад учруулсан зарим этгээдүүдийг шалгаж байна  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй