Шууд Chart

“Цахилгаан хэрэглэгч” системийг андройд утсанд суулгах боломжтой

2014-03-31 09:48:27

УБЦТС компани нь “Цахилгаан хэрэглэгч” онлайн системийг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Энэ үйлчилгээг авахад хэрэглэгчийн зүгээс интернетэд холбогдсон, мөн долоон оронтой кодоо мэддэг байхад л хангалттай.
“Цахилгаан хэрэглэгч” онлайн систем рүү http://my.tog.mn хаягаар орох ба хэрэглэгчийн кодоороо нэвтэрснээр  дэлхийн аль ч улсаас, хоногийн аль ч цагт санасан үедээ төлбөрөө төлөхөөс эхлээд тоолуурын заалтаа хянах, илгээх, гэрээгээ шинэчлэх, сунгах, ажлын захиалга, дуудлага өгөх гээд олон төрлийн үйлчилгээг авах боломжтой. Мөн өөрт хэрэгтэй зөвлөмжүүдийг уншиж, засвар үйлчилгээний зар, мэдээллийг ч шуурхай авна.
Энэхүү онлайн системийн аппликэйшнийг одоогийн байдлаар андройд үйлдлийн системтэй гар утсанд татаж суулгах боломжтой байгаа ба тун удахгүй IOS-тэй утсанд ашиглах юм байна.


“Цахилгаан хэрэглэгч” системийг андройд утсанд суулгах боломжтой   
Үзсэн: 4468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Dolgormaa [27.123.212.xxx] 2018-06-20 13:23
Sain bna u.Bayanzurkh duureg 26r horoo True_L 716 bairni 1603 tootin 4 r satin tsahilgaani tulbor 35000 tug n tulult hiisen hiihde tsahilgani tulbor gj biched uur todorhoi zuil bichilgui guilge hisen .uunig todruulj tulbort tootsoj oruulj ugnu u .
Зочин [202.179.16.xxx] 2018-01-14 17:17
Yaj suulgah ve

Бидэнтэй нэгдээрэй