Шууд Chart

ДЭМБ коронавирусний цар тахал хурдацтай тархаж буйг анхаарууллаа

2020-03-25 12:29:05

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий даяар коронавирусний тахлын 300 мянга тохиолдол бүртгэгдсэнийг тэмдэглээд, халдвар улам хурдацтай тархаж байгааг анхаарууллаа. "COVID-19" халдвар анх дэгдэж эхэлснээс 67 хоногийн дотор 100 мянган хүн халдвар авсан бол үүнээс 11 хоногийн дараа уг тоон үзүүлэлт 200 мянга болж өссөн байна. Харин сүүлд халдвар авсан хүний тоо дөрөвхөн хоногийн дотор 300 мянгад хүрчээ.

Гэсэн хэдий ч ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “траекторыг өөрчлөх” боломжтой хэвээр байгааг онцолжээ. Тэрбээр шинжилгээг авч, хавьтлыг тогтоох стратегийг сайтар баримтлахыг улс орнуудад уриалсан байна.

Мөн гэртээ байж, зайнаас харилцах арга хэмжээг дагаж мөрдөхийг хүмүүсээс хүсээд, эдгээрийг хэрэгжүүлэх нь халдварын тархалтыг сааруулахад ихээхэн ач холбогдолтой гэж хэлжээ. Гэсэн хэдий ч түүний хэлснээр, эдгээр нь зөвхөн хамгаалах арга хэмжээ тул биднийг ялалтад хүргэхгүй гэсэн байна. /2020.03.24/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ коронавирусний цар тахал хурдацтай тархаж буйг анхаарууллаа  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй