Шууд Chart

Зай хураагуур устгах үйлдвэр байгуулах шаардлагатай байна

2020-03-26 11:57:28

Монгол Улсад зай хураагуур устгах үйлдвэр нэн шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Бүх төрлийн зай хураагуур нь байгаль орчныг бохирдуулж, хөрс болон ундны усыг хордуулж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг судлаачид анхааруулсаар байгаа юм. Гэвч хэрэглээгээ дагаад өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа зай хураагуурыг устгах үйлдвэр манай улсад нэг ч байхгүйг албаныхан хэлж байна. Тиймээс ойрын хугацаанд зай хураагуур хадгалах зориулалтын агуулах, устгах үйлдвэр байгуулах шаардлагатай байгааг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн дарга н.Батжаргал хэлж байна.

Өнгөрсөн онд л гэхэд Монгол Улс 6 сая орчим ахуйн хэрэглээний зай импортложээ. Эдгээр зай хураагуур нь эцэстээ айл, өрхийн ахуйн хогтой цуг хаягдаж, байгаль орчинд хор учруулсаар байна. 


Зай хураагуур устгах үйлдвэр байгуулах шаардлагатай байна   
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй