Шууд Chart

Япон улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2020-03-27 09:38:40

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшиг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "COVID-19" коронавируст халдварын дэгдэлтээс үүссэн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны шийдвэрүүд, Япон Улс, БНСУ руу үйлдэх тусгай үүргийн нислэг зэрэг цаг үеийн асуудлыг танилцуулж, харилцан санал солилцов.

 


Япон улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 317 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй