Шууд Chart

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

2020-03-27 09:41:44

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр ИБУИНХУ-аас суугаа Элчин сайд Филип Малон, АНУ-аас суугаа Элчин сайд Майкл С. Клечески, Австрали Улсаас суугаа Элчин сайд Дэйв Воусэн, Канад Улсаас суугаа Элчин сайд Кэтрин Ивкоф нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шинэ корона вирусээс болж үүссэн нөхцөл байдал, Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон Улсын байнгын онцгой комиссоос иргэдээ татан авах, Япон, БНСУ-руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр бэлтгэх зэрэг асуудлаар гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээллээ. Мөн иргэдээ шинэ коронавирусын халдвараас сэргийлэх, иргэдийн ахуй амьдрал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрүүдийн талаар танилцуулав.

Элчин сайд нар Монгол Улс төр, засгийн байгууллагууд, эмч мэргэжилтнүүд цаг алдалгүй, шуурхай ажиллаж цар тахлын тархалтаас сэргийлэн амжилттай ажиллаж байгаад талархаж энэ аюулт өвчинтэй хамтран тэмцэж ялж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй