Шууд Chart

Хотын дарга С.Амарсайхан долоо хоног бүр мэдээлэл хийнэ

2020-03-27 17:44:55

Шинэ коронавирусний халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед  Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар олон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийж, нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, ХОТ-ын өмнө тулгамдсан асуудлын зохих гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэн ажиллахаар боллоо. Тус мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гурван давхарт хийх юм.

Хотын Захирагч С.Амарсайханы оролцох “ХОТ-ын мэдээллийн цаг”-ийн хуваарийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах өдөр, цагийг хэвлэл мэдээллийнхэн ажилтан, сэтгүүлчид болон олон нийтэд урьдчилан мэдээлэх бөгөөд тухайн цагт иргэд та бүхэн ХОТ-ын даргатай шууд холбогдож сонирхсон асуултаа асууж болох юм.

 


Хотын дарга С.Амарсайхан долоо хоног бүр мэдээлэл хийнэ  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй