Шууд Chart

Япон улсын Засгийн газар хилийн зорчих хөдөлгөөнийг улам чангатгав

2020-03-28 15:36:03

Шинэ төрлийн коронавирусний эсрэг арга хэмжээ авах төв штабын 23 дахь хурлын үеэр хилийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг улам чангатгахаар болж дараах арга хэмжээг авахаар болоод байна. Үүнд:

1. Япон Улсын хилээр нэвтрэхийг хориглосон нэмэлт улс орнууд Европын 21 улс (Ирланд, Андора, Итали, Эстон, Австри, Нидерланд, Швецари, Швед, Испани, Словен, Дани, Герман, Норвеги, Ватикан, Франц, Бельги, Португал, Мальт, Монако, Лихтенштейн, Люксембург) болон Иран Улсын иргэдийг Япон Улсын хилээр нэвтрэхийг хориглов. Түүнчлэн эдгээр улс орнуудад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын иргэд (онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд) мөн хилээр нэвтрэхийг хориглов. Энэхүү арга хэмжээ нь Японы орон нутгийн цагаар гуравдугаар сарын 27-ны 0.00 цагаас тодорхойгүй хугацаанд хэрэгжиж эхэлнэ. Гэвч энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхлэхээс өмнө дээрх орнуудаас гарч Япон Улсад ирсэн иргэдэд дээрх арга хэмжээ хамаарахгүй болно.

2. Тусгаарлалтын арга хэмжээг чангатгав Зүүн өмнөд Азийн 7 улс (Индонези, Сингапур, Тайланд, Филиппин, Бруней, Вьетнам, Малайз) болон Израйль, Катар, Конго, Бахрайн улсуудаас ирэх иргэд хорио цээрийн газрын удирдлагаас тусгайлчлан заасан газруудад 14 хоногийн турш байрлахаас гадна олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглов. Энэхүү арга хэмжээ нь 4 дүгээр сарын сүүл хүртэл хэрэгжих бөгөөд 3 дугаар сарын 28-ны 0.00 цагаас хойш нисэх онгоц болон хөлөг онгоцоор дээрх улсуудаас ирсэн иргэд хамаарна. Хугацаа дахин сунгагдах магадлалтай.

3. “Виз”-ийн хязгаарлалтын тухайд Зүүн өмнөд Азийн 7 улс (Индонези, Сингапур, Тайланд, Филиппин, Бруней, Вьетнам, Малайз) болон Израйль, Катар, Конго, Бахрайн улсуудад суугаа Япон Улсын ЭСЯ эсхүл ЕКГ-уудаас 3 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон нэг удаагийн болон олон удаагийн “виз”-ийг хүчингүй болгов.  Зүүн өмнөд Азийн 7 улс (Индонези, Сингапур, Тайланд, Филиппин, Бруней, Вьетнам, Малайз) болон Израйль, Катар, Конго, Бахрайн улсуудтай тохиролцсон визгүйгээр зорчих хэлэлцээг хүчингүй болгов.

Зүүн өмнөд Азийн 7 улс (Индонези, Сингапур, Тайланд, Филиппин, Бруней, Вьетнам, Малайз) болон Израйль, Катар, Конго, Бахрайн, БНХАУ, Хонгконг, БНСУ-аас тус тус хэвлэн гаргасан “APEC” бизнес аялалын картыг ашиглан “preclearance” буюу Япон Улсын хил шалган нэвтрүүлэх газраас шууд “виз” авахыг цуцлав.

Дээрх арга хэмжээ Японы цагаар гуравдугаар сарын 28-ны 0.00 цагаас 4 дүгээр сарын сүүл хүртэл хэрэгжинэ. Энэхүү хугацаа дахин сунгагдах магадлалтай. 4. БНХАУ, БНСУ-аас ирэх иргэдийн хөдөлгөөнийг хорьсонтой холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлнэ уушигны шинэ төрлийн коронавирусний эсрэг арга хэмжээ авах төв штабын 17 дахь удаагийн хуралдаанаар тусгаарлалтын арга хэмжээг чангатгаж, БНХАУ болон БНСУ-аас нисэх онгоцны буудал болон боомтоор дамжин ирэх урсгалыг хязгаарлах, виз олголтыг зогсоох арга хэмжээг “Гуравдугаар сарын сүүлч хүртэл” гэж заасныг “Дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл” гэж сунгав. Энэхүү хугацаа дахин сунгагдах магадлалтай. 

Эх сурвалж: Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ


Япон улсын Засгийн газар хилийн зорчих хөдөлгөөнийг улам чангатгав  
Үзсэн: 2294 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй