Шууд Chart

Өвөрхангай аймгийн хэмжээнд 30.3 мянган мал зүй бусаар хорогдоод байна

2020-04-03 11:44:05

Энэ жил Өвөрхангай аймаг 5,6 сая толгой мал тоолуулснаас 2,2 сая нь хээлтэгч мал байна. Энэ жилийн мал  хээлтүүлгийн мэдээгээр 1,8 сая толгой мал төллөхөөр бэлтгэл ажил хангагдсан.

 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 22,8 хувь буюу 430,0 мянган мал төллөсөн талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Мөн одоогоор 16,0 мянган төл мал хорогдож, гарсан төлийн 96.8 хувь буюу 414,0 мянган төл мал бойжиж байна.

Мөн нийт хээлтэгчийн 0.6 хувь нь буюу 12,7 мянган мал хээл хаясан бол цаг агаарын нөхцөл байдлын улмаас аймгийн хэмжээнд нийт малын 0,5 хувь буюу 30,3 мянган мал зүй бусаар хорогдсон дүн мэдээтэй байна.

 “Монголын мэдээ” телевизийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч О.Отгонцэцэг


Өвөрхангай аймгийн хэмжээнд 30.3 мянган мал зүй бусаар хорогдоод байна  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй