Шууд Chart

Хачигт халдварын идэвхжлийн үе эхэллээ

2020-04-03 11:58:55

Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг бөгөөд хачигт халдвар энэ үед ид идэвхжилтэй байгаа аж.

Манай оронд хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг хачгаар дамжиж халддаг 3 төрлийн өвчин бүртгэгддэг.

Хачигт риккетсиоз өвчин

Риккетсиэр халдварлагдсан бэлчээрийн хачигт хүн хазуулахад халдвар авдаг. Манай иргэдийн дунд энэ хачгийг “малын хачиг” гэж нэрлэх нь бий. Бэлчээрийн хачиг нь жил бүрийн 3 дугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархах бөгөөд 5 дугаар сарын эхээр эзэн амьтдадаа шимэгчлэн амьдардаг

Хачигт боррелиоз

Хачигт боррелиоз, хачигт энцефалит өвчнүүд нь нэг төрлийн хачгаар дамждаг. Хачигт боррелиоз нь спирохетын төрлийн нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Үндсэн агуулагч, дамжуулагч болох тайгын хачиг, ойн хачиг аль аль нь өвчин үүсгэгч боррелыг хүнд дамжуулан өвчлүүлэх боломжтой.

Хачигт энцефалит

Хачигт энцефалитнь төв мэдрэлийн системийг гэмтээдэг флавивирусээр үүсгэгддэг ихэвчлэн мэнэн, тархины үрэвслээр илэрдэг. Уг өвчнийг хүнд дамжуулагч нь дээр дурдсан хачигт боррелиоз өвчний дамжуулагч болох 2 зүйлийн хачиг байдаг. Эдгээр хачгууд нь ихэвчлэн 5 дугаар сарын эхээс эхлэн идэвхжиж, ой модтой газруудад аялж зугаалах, мал хариулах, мод бэлтгэх, ургамал түүх үед хүнийг хазаж халдварлуулна.

Эх сурвалж: ЗӨСҮТ


Хачигт халдварын идэвхжлийн үе эхэллээ  
Үзсэн: 7443 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй