Шууд Chart

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг 10:33 цагт хөөрлөө

2020-04-03 12:30:47

Монгол Улсын иргэдээ Япон Улсаас татан авах ОМ502 дугаартай нислэг Токиогоос 10:33 цагт хөөрч Улаанбаатарт 15:57 цагт буухаар тооцоолж байна. Уг тусгай нислэг 266 зорчигчтойгоос 14 нь нярай хүүхэд, 1284 кг ачаа тээвэрлэж байна.

Манай Зам, тээврийн салбарын нийт 24 мянган ажилтан, албан хаагчдаас 16 мянга нь өндөржүүлсэн бэлэн байдлын тусгай горимд шилжин 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа ба гадаадаас монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт 9 хүн мөн МХЕГ-ын Улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байна. Нислэг гүйцэтгэсний дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдах юм.

Түүнчлэн Хараацайн жигүүр ХХК, Автобус-5 ХХК, Эрдэм транс ХХК, Тахилт транс ХХК зэрэг компанийн 8 автобус ирсэн зорчигчдыг эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангаад байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед тусгай горимоор ажиллаж буй Монгол Улсын Зам, тээврийн салбарынхандаа болон нийт төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!

Эх сурвалж: ЗТХЯ


Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг 10:33 цагт хөөрлөө  
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй