Шууд Chart

"COVID-19" цар тахлын үеийн харилцан мэдээлэл солилцох хурлыг зохион байгуулав

2020-04-03 18:32:31

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үеийн хариу арга хэмжээний үйл ажиллагааны тодотгосон төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад олон улсын хамтын ажиллагааны зохицуулах хорооны гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, харилцан мэдээлэл солилцох хурлыг өнөөдөр 14.30-15.30 цагт ЭМЯ-ны хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дэлхий нийтийг хамарсан аюулт өвчнийг даван туулахад Монгол Улсын Засгийн газрын оновчтой шуурхай шийдвэрүүд, олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын санхүүгийн болон техникийн туслалцаа үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэлээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"COVID-19" цар тахлын үеийн харилцан мэдээлэл солилцох хурлыг зохион байгуулав   
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй