Шууд Chart

"Ойн эргүүл" нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

2020-04-04 12:14:33

Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран "Ойн эргүүл" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах ногоон бүсийн ойгоос хууль бусаар, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох илрүүлэх зорилгоор эргүүл шалгалтын ажлыг гүйцэтгэжээ.

"Ойн эргүүл" арга хэмжээний үеэр иргэдэд ид хуурайшилтын үе болох гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны хооронд сэрэмжлүүлэг мэдээлэл, зөвлөмж хүргэж ажиллаж байна. 


"Ойн эргүүл" нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна   
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй