Шууд Chart

Дархан-Уул аймагт 72469 толгой төл мал бойжиж байна

2020-04-04 18:13:43

Дархан-Уул аймагт 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт хээлтэгчийн 43.8 хувь буюу 72371 толгой мал төллөөд байна. Үүнд ингэ 6 толгой, Гүү 678 толгой, үнээ 5249 толгой, эм хонь 39423 толгой, эм ямаа 27015 толгой тус тус төллөсөн байна. 

Аймгийн хэмжээнд 72469 толгой төл мал бойжиж байна. Харин аймгийн хэмжээнд нийт малын 0.04 хувь буюу 171 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Тодруулбал, адуу 20 толгой, үхэр 41 толгой, хонь 68 толгой, ямаа 42 толгой мал хорогдсон байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


Дархан-Уул аймагт 72469 толгой төл мал бойжиж байна  
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй