Шууд Chart

Молдавын иргэн хээл хахууль өгөхийг завдсан хэргээр Латвид ял авчээ

2020-04-06 11:15:32

Молдав Улсын иргэн Латвийн хилийн цэрэгт 5 еврогийн хээл хахууль өгөхийг завдсан хэргээр 4300 еврогийн торгуулийн шийтгэл хүлээсэн талаар Tvnet.Lv портал мэдээлэв.

Латвийн эрүүгийн хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтанд хээл хахууль өгөхийг завдах нь хүнд гэмт хэрэгт тооцогддог бөгөөд хээл хахууль өгсөн этгээдэд торгох ялаас гадна засан хүмүүжүүлэх ажил хийлгэх болон 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Эх сурвалж: https://regnum.ru


Молдавын иргэн хээл хахууль өгөхийг завдсан хэргээр Латвид ял авчээ  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй