Шууд Chart

ОХУ-ын ЕПГ-аас авлигын улмаас 2019 онд учирсан хохирлын талаар мэдэгдэв

2020-04-06 11:38:00

2019 онд Орос Улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэргийн улмаас 55.1 тэрбум рублийн хохирол учирсан талаар ОХУ-ын Ерөнхий Прокурорын газрын мэдэгдэлд дурдсан байна.

2019 онд үйлдэгдсэн бүх төрлийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт дүнгийн 8.8 %-ийг авлигын гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын хэмжээ эзэлж байна. Үүний 4.1 тэрбум рублийн хохирлыг сайн дураар төлсөн бол 1.5 тэрбум орчим рублийн хөрөнгө, мөнгө, үнэт зүйлийг хураан авч нөхөн төлбөр хийжээ. Мөн яллагдагчдын 18.2 тэрбум рублийн үнэтэй эд хөрөнгийг хураан авсан байна.

Өнгөрсөн жилийн хугацаанд авлигын улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх прокурорын 312 нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн. Үүнээс 2 тэрбум рублийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Эх сурвалж: https://regnum.ru


ОХУ-ын ЕПГ-аас авлигын улмаас 2019 онд учирсан хохирлын талаар мэдэгдэв  
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй