Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2020-04-06 14:51:13

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Төв аймгийн Эрдэнэ сумын 3 баг, Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6 дугаар хорооны хилийн зааг Ар мухар гэдэг газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан ой хээрийн түймэр гарч, нийтдээ 10 гаруй га газар шатаж одоогоор түймрийг цурманд оруулаад байна.

Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 25, Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас 20, Тэрэлж 10, хамгаалалтын захиргаанаас 10 гаруй нийтдээ 65 хүн, 10 гаруй машин бие бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Иргэн та болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү!!!

Эх сурвалж: БОАЖЯ


Сэрэмжлүүлэг  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй