Шууд Chart

Оргил-Налайх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоог нүүлгэлээ

2020-04-06 17:11:01

Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замын ажлын үргэлжлэл, өнгө хучилт бусад авто болон дугуйн замын ажил хийгдэх учраас Оргил-Налайх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоог дөрөвдүгээр сарын 3-04-нд шилжих шөнө нүүлгэж, зүүн чиглэлийн авто замд байрлах А24 дүгээр пост, 4 дүгээр зөрлөгийн пост руу шилжүүллээ.

Постод Налайх дүүргийн Цагдаа, Онцгой, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагын албан хаагчид хуваарийн дагуу 24 цагаар үүрэг гүйцэтгэж, иргэдийн халуун хэмжин, асуумж авч, хяналт тандалт хийж ажиллаж байна.

Иймд иргэд та бүхнийг зүүн чиглэлийн авто замд байрлах А24 дүгээр пост, 4 дүгээр зөрлөгийн постоор дамжин өнгөрөхдөө албан хаагчдын шаардлагыг хэрэгжүүлэн амны хаалтаа байнга зүүж, халдварын эсрэг хамтран хүчээ нэгтгэхийг уриалж байна.

Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ


Оргил-Налайх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоог нүүлгэлээ   
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй