Шууд Chart

Яруу найрагч Н.Минжинсайханы “Сэтгэл чамайг таньсан ч билүү” цомог сонсогчдын гарт очлоо

2020-05-20 12:06:12

Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Нямжаргалын Минжинсайханы “Сэтгэл чамайг таньсан ч билүү” цомог сонсогчдын гарт очлоо. . Яруу найрагч Н.Минжинсайхан өмнө нь 2008 онд “Он саргүй өдрүүд”, 2013 онд “Шувуудын ай”, “Навчис залбирахад”, 2017 онд “Усанд хөвсөн намар” зэрэг яруу найргийн номоо өлгийдөн авсан уран бүтээлч юм. Харин “Сэтгэл чамайг таньсан ч билүү” хос цомог нь дууных нь анхны эмхэтгэл ажээ.

Тус цомогт гавьяат жүжигчин Д.Энхзулын хүү СТА Э.Чинбаярын дуулсан “Сэтгэл чамайг таньсан ч билүү”, “Voice group”-ын дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний л ганцхан аав”, дуучин П.Баярцэнгэлийн дуулсан “Үүдэнд чинь ирээд буцлаа”, Н.Мөнгөнхонхын дуулсан “Аргадаарай”, СТА Э.Батхуягийн дуулсан  “Аав Алтай” хоёр, “Аадар” хамтлагийн дуулсан “Үүр цайна” зэрэг олны мэдэх хит дуу багтжээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Яруу найрагч Н.Минжинсайханы “Сэтгэл чамайг таньсан ч билүү” цомог сонсогчдын гарт очлоо  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй