Шууд Chart

“Улаанбаатар Сити”, “Хаан хүнс Эрчим” багийн үзэгчгүй тоглолт болно

2020-05-21 12:31:11

Монголын хөлбөмбөгийн холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолт өнгөрсөн жилийн "Мазала дээд лиг"-ийн аварга “Улаанбаатар Сити” болон "МХБХ-ны цом"-ын аварга “Хаан хүнс Эрчим” багийн хооронд болно.

“Эрчим” багийн хувьд өнгөрсөн жил "Хаан хүнс" клубтэй нэгдэж "Хаан хүнс Эрчим" нэрийн дор өрсөлдөөнөө эхлүүлэх бол тивийн тэмцээнд бэлдэж байсан ч “COVID 19” вирусийн улмаас тоглолт нь цуцлагдсан "Улаанбаатар Сити" улирлын эхний сорилтоо гигантуудын эсрэг эхлүүлэх юм.

Ердөө ганц л тоглолтоор “Супер цом”-ын эзнийг тодруулах тус өрсөлдөөн энэ сарын 2-ны 18:00 цагт МХБХ-ны ногоон талбайд явагдах бөгөөд байна. Түүнчлэн тоглолтыг “SPS Television” шууд дамжуулах аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Улаанбаатар Сити”, “Хаан хүнс Эрчим” багийн үзэгчгүй тоглолт болно  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй