Шууд Chart

Усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр ашиглаж байжээ

2020-05-26 11:06:43

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын баталсан 02-03/46 дугаартай “Уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хуймейда ХХК нь усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашиглан үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн тул зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгууль болон нөхөн төлбөрийг ногдуулж ажиллав гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.


Усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр ашиглаж байжээ  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй