Шууд Chart

Цусан суулга өвчнөөс сэргийлье

2020-05-26 11:37:34

Цусан суулга өвчин нь нянгаар үүсгэгдсэн, бүдүүн гэдэсний төгсгөл хэсгийг давамгайлан гэмтээж, суулгах, халуурах, дотор муухайрах, бөөлжих, гэдсээр өвдөх зэрэг хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт юм.

ХАЛДВАРЛАХ ЗАМ:

 Өвчний шинж тэмдэг илэрсэн хүн болон өвчний шинж тэмдэггүй боловч нян тээгчээс шууд болон шууд бусаар дамждаг.

 • Халдвартай хүн болон нян тээгч нь бие зассаны дараа гар хумсаа угаахгүй байх
 • өтгөнөөр ус, хөрс, хүнсний бүтээгдэхүүн бохирдох
 • ялаа нь нянг бие засах газраас ил задгай байгаа хүнсний бүтээгдэхүүн рүү зөөвөрлөдөг зэрэг нь халдвар дамжих нөхцөл болдог.

- Гадаад орчинд ялгаран гарсан нян орчны хөрс, ус, хүнс, эд зүйлс-тоглоом, хаалганы бариул, мөнгө, хүний гар гэх мэтийг бохирдуулдаг бөгөөд бохирлогдсон гараар биед орж өвчин үүсгэнэ.
- Нэн ялангуяа тогтоол ус, ил задгай, гол булаг шандын ус, цэвэрлэж ариутгаагүй ус түгээгүүрийн ус, худаг, бохир саванд хадгалсан усыг түүхийгээр нь уух, ил бие засдаг, угаадас асгадаг, хог хаядаг газрын хөрстэй харьцах, ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний үйлдвэр, агуулах, тээвэр, худалдаа үйлчилгээний газраар дамжсан хүнсний зүйлс идэж уух, бохир гар нь өвчин дамжих гол зам юм.
 

НУУЦ ХУГАЦАА:

Нян хүний биед ороод 1-3 хоногийн дараа өвчний шинж тэмдэг илэрнэ.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:

- Цочмог, 37-40 градус халуурах, бие эвгүйрхэх, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, ядрах, гэдсээр базлаж өвдөх, хий дүлэх, ялгадас усархаг, цусан судалтай, залхагтай гарах.
- Гэдэсний халдварт өвчний үед илрэх шинж тэмдэг, хугацаа нь уг хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг ба дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах. Үүнд:
- Суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх, ядрах гэх мэт.

Иргэд та бүхэнд хоол хүнсээр дамждаг өвчний талаарх өөрсдийн мэдлэгийг нэмэгдүүлэн, эрүүл аж төрөх зөв дадал, хэвшлийг эзэмшиж, гэдэсний халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг зөвлөж байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Цусан суулга өвчнөөс сэргийлье  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй