Шууд Chart

А92 шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр буулгалаа

2020-05-26 15:17:00

Ашигт малтмал,  газрын тосны газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас хамтран  өнөөдөр   мэдээлэл хийлээ. Засгийн газрын 114 дүгээр тогтоолоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр бууруулах, үнийг тогтвортой байлгахаар шийдвэрлэсэн.

Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс А92 шатахууны үнийг  найман сарын хугацаанд тогтвортой барьжээ.  Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Европ 5 бүтээгдэхүүний үнийг бууруулах, нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүд шатахууны доод үнэд өөрчлөлт шинэчлэлт хийхээр болсон байна.  Монгол Улсад сүүлийн гурван сарын хугацаанд шатахууны үнэ буурчээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах хамтарсан зөвлөмж гаргажээ.

Газрын тосны гадаад нөхцөл байдал он гарснаас хойш дэлхийд түүхий тосны үнэ сүүлийн гурван сар дараалан буурчээ. Тавдугаар сараас түүхий тосны үнэ нэмэгдэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар сүүлийн долоо хоногт газрын тосны үнэ тогтвортой өссөн байна. Нэг берент тосны үнэ  35.9 хувиар өслөө. Газрын тосны үнэ өсч байхад шатахууны үнийг буулгаж байгаа. А92 бензин 200 төгрөгөөр буулгалаа. 

Тодруулбал,

•    А-80 50  төгрөгөөр,

•    А-92 80-100 төгрөгөөр,

•    А-95 200 төгрөгөөр

•    Дизель түлшний үнэ литр тутамд 180 төгрөгөөр тус тус буурчээ.

Ингэснээр нийслэлд

•    А-80 авто бензин 1350,

•    А-92 авто бензин 1360,

•    А-95 авто бензин 1800

•    Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

А92 шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр буулгалаа  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй