Шууд Chart

Дэлхийн гайхамшиг: Москвагийн Кремль

2020-05-27 09:21:40

Өнөөдөр бид та бүхэнд дэлхийн гайхамшигт байгууламжуудыг танилцуулах буландаа ОХУ-ын нийслэл Москва хот дахь Кремлийн тухай товч мэдээллийг бэлтгэлээ. Кремль гэдэг нь хэрэм гэх монгол үгнээс үүдэлтэй үүдэлтэй гэж  судлаачид үздэг байна.

Тус байгууламж нь дундад зуунаас өдгөөг хүртэл хадгалагдаж ирсэн цогцолборуудаас хамгийн том нь юм. 27,7 га газрыг эзэгнэсэн Москвагийн Кремлийн хэрмэн хананы нийт урт нь 2235 метр. Ханын зузаан нь 3,5 метр, зарим хэсэгтээ 6,5 метр. Өндөр нь 5-19 метр. Дөрвөн үндсэн хаалга, хана дагуух 20 цамхагтай. Хамгийн өндөр цамхаг нь 80 метр. Гол ёслолын хаалга бүхий Спаскийн цамхаг нь хамгийн алдартайд тооцогддог. Москвагийн Кремлийг 1482-1495 оны хооронд баригдаж дууссан гэж үздэг.




















































Дэлхийн гайхамшиг: Москвагийн Кремль  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй